Sunday, October 23, 2016

хайр? сонин бодол

хайр гэж таны бодлоор юу вэ? Харах төдий л нээх гоё гэгэлзээд өөрийн эрхгүй инээмлэх мэдрэмж. Ямар ч үед нь хажууд нь байгаад л баймаар. Энгийн бүхнийг хамтдаа хиймээр. Тас тэврээд өөрийн дотор оруулчмаар. Тэрнийгээ бодож нойроо умартах. Энэ мэдрэмжүүд хайр мөн үү?  Гэтэл эдгээр нь мөнх бус биз дээ. Харин хайр мөнх байх учиртай тийм үү. Гэтэл бас хайр хөрөх. Хөрж байгаа хайр жинхэнэ хайр мөн гэж үү ? Магадгүй хайр өөрт байгаа бүхнээ хуваалцахыг хүсэх, өөрийг нь дэргэдээ байлгах гэсэн хүсэл төдийнхөн юм болов уу. Би хайрыг халамж гэж боддог. Харин халамж, хүсэл бол ямар ч хайрын илэрхийлэл мэт.

Tuesday, July 26, 2016

Амьдрал амь дээр тогтдог гэхдээ ямар амьдралаар амьдрах нь таниас шалтгаална

Амьдрал юу дээр тогтдог вэ гэсэн асуулт бидний чихэнд дасал болжээ. Ихэнх хүмүүс хайр л гэдэг зарим нэг шулуухан гарууд бас мөнгө ч гэдэг. Гэхдээ яг хариу нь "амь" юм шиг. Амьдралд амь байж байж л тогтоно. Энэ амьд амьдралаа та хэрхэн өөртөө хүлээн авна, авч явахаас жинхэнэ амьдрал болох эсэх нь хамаарна. Би саяхан нэг эмэгтэй амьд явмааргүй байна гэхийг нь сонслоо. Би шууд л Юу гэмээр байсан ч сэтгэлийг нь өргөх үг олдохгүй чимээгүй л өнгөрлөө. Түүний хэлснээр өвдөхгүй газар байхгүй гэнэ ээ бас хийж чадах юм ч байхгүй гэрийхэндээ үр хүүхдүүддээ ус л болохоос тус болохгүй юм гэх юм. Би энэ тухай жаахан бодсоны эцэст зүгээр л ядаж Та гэрийнхээ юу хаана  байгааг сайн мэддэг шүү дэ та байхгүй бол яаж тэр болгоныг олох билээ гэдэг л байж дээ. Сүүлийн үед анагаах ухаанд идэвхтэй амьдрал гэж их ярих болсон. Тэр идэвхитэй амьдрал нь аль болох өдөр тутмын үйл ажиллагаагаа өөрөө бусдын тусламжгүй хийж чаддаг байх явдал. Хүн бусдаас тусламж авах буюу бидний хэлж заншсанаар хүний гарт орсон үедээ их сэтгэлээр унадаг. Гэвч хүн та энэ хорвоод бас нэгэн түүхийг бичэлцэж яваа нэгэн. Сэтгэл санаа сайхан өөдрөг байх нь гадаад орчнооос багахан шалтгаалах ч та л сэтгэлээ удирдана. Тийм ээ минийхээр хүн сэтгэлээ удирдаж чадна тийм амархан биш ч та чадна. Зовогч байж л зовлон байна гэдэг үгийг санах хэрэгтэй. Бидний амьдрал бүгд дор бүрнээ бас нэгэн диваажин. Бас дашрамд хэлэхэд хөлгийн жолоогүй сэтгэл гэдэг бол түрхэн зуурынх бид тархины хөгжил өндөртэй организм байна даа зарим айхтар хүмүүс нь ургал бус мэдрэлийн тогтолцоогоо хүртэл удирдаад бодисын солилцоо, биеийн темпаратурыг хүртэл хянадаг болоод байгаа сурагтай шүү. Тэгвэл сэтгэлээ хянах нь бас бидэнд буй чадвар. Үүнийг уншаад сэтгэл гэдэг угаасаа хүнд өгөгдсөн хянах боломжгүй гайхамшиг гэж бодсон бол таны ч зөв. Зүгээр л хэрхэн сэтгэл гутралаас болон бусад стрессээс ангид байх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй.

Thursday, June 9, 2016

Like-ний гуйлгачид гэж үү

Таны нүүрномонд элдэв янзын лайк дараад өгөөрэй, дэмжээд өгөөрэй гэсэн захиа ирж байна уу?Мэдээж тийм байх. Та тэднээс залхаж байна уу? Танихгүй хүнээс HI гэсэн зурвас ирэхэд та лайк дарж чадахгүй ээ гэж хариу бичиж сууна уу?
Харин би ийм зурвас илгээсэн хүн бүрт л тэр лайк-г нь харамладаггүй. Тэд ихэнх нь л за даа бүгд л ямар нэгэн тэмцээн уралдаанд орж ялахын тулд л таниас лайк гуйж байгаа биз. Ямарваа юманд хичээл зүтгэл гаргаж байж л амжилтанд хүрдэг нь бас нэгэн бичигдээгүй хууль биз дээ. Тэр хүнд тань руу тэгж багахан ч гэсэн ялахын тулд зүтгэл гаргаж байгааг нь та үнэлэхгүй гэж үү. Нээрээ л хэдхэн секунд л орно шүү дээ. Бие биедээ элгэмсэг хандаж энэ хорвоог зөөллөж аль болох сайхан руу тэмүүлье.

Thursday, June 2, 2016

Аз жаргалыг мэдэрдэг үеүүд

1.Хөдөө гадаа яваад олигтой унтах газаргүй байж байгаад гэртээ ирээд өөрийнхөө орон дээр хэвтэх
2.Нойргүй явж явж хөнжилдөө шургах
3.Хүйтэнд даараад дулаан хөнжилд орж халуун юм уух
4. Хүндхэн шалгалтуудаа даваад амралт эхлэх
5.Орой ядарч ирэхэд хоолны үнэр чамайг угтах үед
6.Стресстэй бухимдсан үед хүүхэд тань тогтож ядан алхсаар инээмсэглэн тань дээр ирэх
7.Төрсөн өдрөө мартсан байх үед хайртай хүмүүс тань танийг баярлуулах
8.Хайртай хүмүүс тань унтаж байхад хөнжилд нь ороод тэврэх, тэврүүлэх
9.Санаанд ороогүй байхад гөлөг бэлэглэх
10.Тань шиг болмоор байна гэдэг үгийг сонсох
11.Их хүнд өвчнөөс салах
12. Амь аврагдах
13..... Та цааш нь үргэлжлүүлээрэй
Бид чинь ийм л юмнаас аз жаргалыг мэдэрдэг хувьтай хүмүүс шүү дээ

Tuesday, May 31, 2016

Энгийн бүхэн эгэлгүй The simpliest things are wonderful

Таний амьдрал ямар вэ? Та дотроо тунгаагаад нэг үз. Хамгийн сайхан амьдрал юу вэ? Бас л дотроо тунгаана уу.
Бид өөрт байгаа зүйлээс илүү байхгүйгээ хардаг нь бидний амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагийн гол шалтгаан биш гэж үү. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдгийг ихэнх нь хүлээн зөвшөөрдөг. Тэртээ тэргүй хязгааргүй юмыг бид яаж дүүргэх юм. 
Зарим нэг нь өөрт нь бусдаас илүү эд хөрөнгө, гоц ухаан, авъяас байсан болоосой гэж хүсдэг. Тийм ээ би ч бас. Гэхдээ өөрт байхгүйг хий мөрөөдхөөс илүү өөрийн онцлогийг таньж мэдэж түүн дээрээ түшиглэж мөрөөдлөө, зорилгоо бий болгон хөдөлмөрлөх нь хамгийн зөв зам. Үүнийг бүгд л мэднэ.  Гэтэл бид тэр бүр өөрийгөө нээж эсвэл тууштай байж чададгүй.  Тэгсэн ч та өөртөө гутрах хэрэггүй. Учир нь амжилтанд хүрч олны танил болсон хүмүүс таны хийдэг энгийн зүйлсийг мөрөөддөг. Жишээ нь автобусаар явах, гудамжаар тайван алхах бүр зарим нь цагийн ажил хийж олсон жаахан мөнгөөрөө шар айраг авч уугаад дараа нь харамсах гэх мэт. Энэ миний бодлоор хүний нөгөө хязгааргүй хэрэгцээ(шунал) л юм даа. 
Аз жаргалын индексээр тэргүүлдэг Бутан улсын иргэдийн сэтгэл хангалуун байгаа шалтгаан нь Тэдний амьд байгаа нь л байдаг. Тэд өөрт байгаагаа харж чадсан нь энэ тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ байна ш  дээ зүгээр л өөртөө итгэлтэй, өөрт байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун, дур хүсэл, шуналаа хязгаарлаад нэг нэгэндээ элгэмсэг дотно байж өөрийгөө болоод өрөөлийг чинь сэтгэлээрээ хайрлаж халамлая

Thursday, May 26, 2016

Эрүүл амьдрах нууц гэдэг үгийг зөндөө л сонсдог байх. Гэхдээ тэд таньд ихэвчлэн элдэв янзын жор, дасгал хөдөлгөөн, иллэг массаж, бүтээгдхүүнийг санал болгодог байх. Энэ дасгалыг л байнга хийвэл эрүүл болно гэх мэтээр. Харин хийхгүй бол болохгүй юм шиг л. Миний үзэл бол тэнцвэрийг хадгалах нь эрүүл байх сайхан амьдрах гээд бүх юмны нууц нь. Бие махбодийн болоод сэтгэлийн тэнцвэрээ хадгалж чадвал урт удаан амьдрах мэт. Гол асуудал бол энэ тэнцвэрийг яаж хадгалах вэ бас яаж олох вэ? Хүн тийм амархан үхдэггүй амь бөхтэй гэж ярьдаг. Энэ ч үнэн хүний бие тэр чигээрээ гайхамшиг бөгөөд өөрийгөө хамгаалах олон үйл ажиллагаа явуулдаг.Жишээ хүн ханиад хүрэхэд халуурч, ханиаж, найтаадаг. Халуурсан нь таны бие өөрийн дархлаагаа дэмжиж тухайн вирусийн амьдарч, өсч үржихэд саад хийнэ. Ханиаж, найтааснаар вирусыг биеэс тань гаргана. Гэвч элдэв хүчин зүйлсийн нөлөөгөөр таны дархлаа муудах, эсвэл вирус хэтэрхий хүчтэй (олон, хоруу чанартай, хувьсамхай) байх нь өвчлүүлж хүндрүүлдэг. Маш олон жил анагаахын шинжлэх ухааныг судалсан хүн ханиад хүрчээд халуун аарц чацаргана уугаад ханиагаад явж байхад дэргэдэх хүн та одоо арай ч дээ  ханиадны эм зөндөө л байна гээд гайхад сууж байдаг. Хүн өөрийн тэр хамгаалах тогтолцоог хямраахгүй байх нь эрүүл байх нэг үндэс. Гэхдээ бас анхаарах хэрэгтэй дархлаагаа хэт идэвхижүүлэх нь зарим хүнд бас өвчин болоод байдаг. Иймээс л тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Мөн эдгээрээс гадна олон тэнцвэр байна. Хүчил шүлтийн тэнцвэр, сэтгэл санааны тэнцвэр, дааврын тэнцвэр бүр наашлаад хөдөлгөөний, ажил амралтын тэнцвэр гэх мэт. Бид байгалийн тэнцвэр гэж их ярьдаг тэгвэл бид өөрсдөө ч бас тэнцвэртэй байх нь хамгийн зөв амьдрал мэт.