Бид өөрт байгаа зүйлээс илүү байхгүйгээ хардаг нь бидний амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагийн гол шалтгаан биш гэж үү. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдгийг ихэнх нь хүлээн зөвшөөрдөг. Тэртээ тэргүй хязгааргүй юмыг бид яаж дүүргэх юм.
Зарим нэг нь өөрт нь бусдаас илүү эд хөрөнгө, гоц ухаан, авъяас байсан болоосой гэж хүсдэг. Тийм ээ би ч бас. Гэхдээ өөрт байхгүйг хий мөрөөдхөөс илүү өөрийн онцлогийг таньж мэдэж түүн дээрээ түшиглэж мөрөөдлөө, зорилгоо бий болгон хөдөлмөрлөх нь хамгийн зөв зам. Үүнийг бүгд л мэднэ. Гэтэл бид тэр бүр өөрийгөө нээж эсвэл тууштай байж чададгүй. Тэгсэн ч та өөртөө гутрах хэрэггүй. Учир нь амжилтанд хүрч олны танил болсон хүмүүс таны хийдэг энгийн зүйлсийг мөрөөддөг. Жишээ нь автобусаар явах, гудамжаар тайван алхах бүр зарим нь цагийн ажил хийж олсон жаахан мөнгөөрөө шар айраг авч уугаад дараа нь харамсах гэх мэт. Энэ миний бодлоор хүний нөгөө хязгааргүй хэрэгцээ(шунал) л юм даа.
Аз жаргалын индексээр тэргүүлдэг Бутан улсын иргэдийн сэтгэл хангалуун байгаа шалтгаан нь Тэдний амьд байгаа нь л байдаг. Тэд өөрт байгаагаа харж чадсан нь энэ тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ байна ш дээ зүгээр л өөртөө итгэлтэй, өөрт байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун, дур хүсэл, шуналаа хязгаарлаад нэг нэгэндээ элгэмсэг дотно байж өөрийгөө болоод өрөөлийг чинь сэтгэлээрээ хайрлаж халамлая
No comments:
Post a Comment