Thursday, May 26, 2016
Эрүүл амьдрах нууц гэдэг үгийг зөндөө л сонсдог байх. Гэхдээ тэд таньд ихэвчлэн элдэв янзын жор, дасгал хөдөлгөөн, иллэг массаж, бүтээгдхүүнийг санал болгодог байх. Энэ дасгалыг л байнга хийвэл эрүүл болно гэх мэтээр. Харин хийхгүй бол болохгүй юм шиг л. Миний үзэл бол тэнцвэрийг хадгалах нь эрүүл байх сайхан амьдрах гээд бүх юмны нууц нь. Бие махбодийн болоод сэтгэлийн тэнцвэрээ хадгалж чадвал урт удаан амьдрах мэт. Гол асуудал бол энэ тэнцвэрийг яаж хадгалах вэ бас яаж олох вэ? Хүн тийм амархан үхдэггүй амь бөхтэй гэж ярьдаг. Энэ ч үнэн хүний бие тэр чигээрээ гайхамшиг бөгөөд өөрийгөө хамгаалах олон үйл ажиллагаа явуулдаг.Жишээ хүн ханиад хүрэхэд халуурч, ханиаж, найтаадаг. Халуурсан нь таны бие өөрийн дархлаагаа дэмжиж тухайн вирусийн амьдарч, өсч үржихэд саад хийнэ. Ханиаж, найтааснаар вирусыг биеэс тань гаргана. Гэвч элдэв хүчин зүйлсийн нөлөөгөөр таны дархлаа муудах, эсвэл вирус хэтэрхий хүчтэй (олон, хоруу чанартай, хувьсамхай) байх нь өвчлүүлж хүндрүүлдэг. Маш олон жил анагаахын шинжлэх ухааныг судалсан хүн ханиад хүрчээд халуун аарц чацаргана уугаад ханиагаад явж байхад дэргэдэх хүн та одоо арай ч дээ ханиадны эм зөндөө л байна гээд гайхад сууж байдаг. Хүн өөрийн тэр хамгаалах тогтолцоог хямраахгүй байх нь эрүүл байх нэг үндэс. Гэхдээ бас анхаарах хэрэгтэй дархлаагаа хэт идэвхижүүлэх нь зарим хүнд бас өвчин болоод байдаг. Иймээс л тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Мөн эдгээрээс гадна олон тэнцвэр байна. Хүчил шүлтийн тэнцвэр, сэтгэл санааны тэнцвэр, дааврын тэнцвэр бүр наашлаад хөдөлгөөний, ажил амралтын тэнцвэр гэх мэт. Бид байгалийн тэнцвэр гэж их ярьдаг тэгвэл бид өөрсдөө ч бас тэнцвэртэй байх нь хамгийн зөв амьдрал мэт.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment