Tuesday, July 26, 2016
Амьдрал амь дээр тогтдог гэхдээ ямар амьдралаар амьдрах нь таниас шалтгаална
Амьдрал юу дээр тогтдог вэ гэсэн асуулт бидний чихэнд дасал болжээ. Ихэнх хүмүүс хайр л гэдэг зарим нэг шулуухан гарууд бас мөнгө ч гэдэг. Гэхдээ яг хариу нь "амь" юм шиг. Амьдралд амь байж байж л тогтоно. Энэ амьд амьдралаа та хэрхэн өөртөө хүлээн авна, авч явахаас жинхэнэ амьдрал болох эсэх нь хамаарна. Би саяхан нэг эмэгтэй амьд явмааргүй байна гэхийг нь сонслоо. Би шууд л Юу гэмээр байсан ч сэтгэлийг нь өргөх үг олдохгүй чимээгүй л өнгөрлөө. Түүний хэлснээр өвдөхгүй газар байхгүй гэнэ ээ бас хийж чадах юм ч байхгүй гэрийхэндээ үр хүүхдүүддээ ус л болохоос тус болохгүй юм гэх юм. Би энэ тухай жаахан бодсоны эцэст зүгээр л ядаж Та гэрийнхээ юу хаана байгааг сайн мэддэг шүү дэ та байхгүй бол яаж тэр болгоныг олох билээ гэдэг л байж дээ. Сүүлийн үед анагаах ухаанд идэвхтэй амьдрал гэж их ярих болсон. Тэр идэвхитэй амьдрал нь аль болох өдөр тутмын үйл ажиллагаагаа өөрөө бусдын тусламжгүй хийж чаддаг байх явдал. Хүн бусдаас тусламж авах буюу бидний хэлж заншсанаар хүний гарт орсон үедээ их сэтгэлээр унадаг. Гэвч хүн та энэ хорвоод бас нэгэн түүхийг бичэлцэж яваа нэгэн. Сэтгэл санаа сайхан өөдрөг байх нь гадаад орчнооос багахан шалтгаалах ч та л сэтгэлээ удирдана. Тийм ээ минийхээр хүн сэтгэлээ удирдаж чадна тийм амархан биш ч та чадна. Зовогч байж л зовлон байна гэдэг үгийг санах хэрэгтэй. Бидний амьдрал бүгд дор бүрнээ бас нэгэн диваажин. Бас дашрамд хэлэхэд хөлгийн жолоогүй сэтгэл гэдэг бол түрхэн зуурынх бид тархины хөгжил өндөртэй организм байна даа зарим айхтар хүмүүс нь ургал бус мэдрэлийн тогтолцоогоо хүртэл удирдаад бодисын солилцоо, биеийн темпаратурыг хүртэл хянадаг болоод байгаа сурагтай шүү. Тэгвэл сэтгэлээ хянах нь бас бидэнд буй чадвар. Үүнийг уншаад сэтгэл гэдэг угаасаа хүнд өгөгдсөн хянах боломжгүй гайхамшиг гэж бодсон бол таны ч зөв. Зүгээр л хэрхэн сэтгэл гутралаас болон бусад стрессээс ангид байх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment