Tuesday, May 31, 2016

Энгийн бүхэн эгэлгүй The simpliest things are wonderful

Таний амьдрал ямар вэ? Та дотроо тунгаагаад нэг үз. Хамгийн сайхан амьдрал юу вэ? Бас л дотроо тунгаана уу.
Бид өөрт байгаа зүйлээс илүү байхгүйгээ хардаг нь бидний амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагийн гол шалтгаан биш гэж үү. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдгийг ихэнх нь хүлээн зөвшөөрдөг. Тэртээ тэргүй хязгааргүй юмыг бид яаж дүүргэх юм. 
Зарим нэг нь өөрт нь бусдаас илүү эд хөрөнгө, гоц ухаан, авъяас байсан болоосой гэж хүсдэг. Тийм ээ би ч бас. Гэхдээ өөрт байхгүйг хий мөрөөдхөөс илүү өөрийн онцлогийг таньж мэдэж түүн дээрээ түшиглэж мөрөөдлөө, зорилгоо бий болгон хөдөлмөрлөх нь хамгийн зөв зам. Үүнийг бүгд л мэднэ.  Гэтэл бид тэр бүр өөрийгөө нээж эсвэл тууштай байж чададгүй.  Тэгсэн ч та өөртөө гутрах хэрэггүй. Учир нь амжилтанд хүрч олны танил болсон хүмүүс таны хийдэг энгийн зүйлсийг мөрөөддөг. Жишээ нь автобусаар явах, гудамжаар тайван алхах бүр зарим нь цагийн ажил хийж олсон жаахан мөнгөөрөө шар айраг авч уугаад дараа нь харамсах гэх мэт. Энэ миний бодлоор хүний нөгөө хязгааргүй хэрэгцээ(шунал) л юм даа. 
Аз жаргалын индексээр тэргүүлдэг Бутан улсын иргэдийн сэтгэл хангалуун байгаа шалтгаан нь Тэдний амьд байгаа нь л байдаг. Тэд өөрт байгаагаа харж чадсан нь энэ тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ байна ш  дээ зүгээр л өөртөө итгэлтэй, өөрт байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун, дур хүсэл, шуналаа хязгаарлаад нэг нэгэндээ элгэмсэг дотно байж өөрийгөө болоод өрөөлийг чинь сэтгэлээрээ хайрлаж халамлая

Thursday, May 26, 2016

Эрүүл амьдрах нууц гэдэг үгийг зөндөө л сонсдог байх. Гэхдээ тэд таньд ихэвчлэн элдэв янзын жор, дасгал хөдөлгөөн, иллэг массаж, бүтээгдхүүнийг санал болгодог байх. Энэ дасгалыг л байнга хийвэл эрүүл болно гэх мэтээр. Харин хийхгүй бол болохгүй юм шиг л. Миний үзэл бол тэнцвэрийг хадгалах нь эрүүл байх сайхан амьдрах гээд бүх юмны нууц нь. Бие махбодийн болоод сэтгэлийн тэнцвэрээ хадгалж чадвал урт удаан амьдрах мэт. Гол асуудал бол энэ тэнцвэрийг яаж хадгалах вэ бас яаж олох вэ? Хүн тийм амархан үхдэггүй амь бөхтэй гэж ярьдаг. Энэ ч үнэн хүний бие тэр чигээрээ гайхамшиг бөгөөд өөрийгөө хамгаалах олон үйл ажиллагаа явуулдаг.Жишээ хүн ханиад хүрэхэд халуурч, ханиаж, найтаадаг. Халуурсан нь таны бие өөрийн дархлаагаа дэмжиж тухайн вирусийн амьдарч, өсч үржихэд саад хийнэ. Ханиаж, найтааснаар вирусыг биеэс тань гаргана. Гэвч элдэв хүчин зүйлсийн нөлөөгөөр таны дархлаа муудах, эсвэл вирус хэтэрхий хүчтэй (олон, хоруу чанартай, хувьсамхай) байх нь өвчлүүлж хүндрүүлдэг. Маш олон жил анагаахын шинжлэх ухааныг судалсан хүн ханиад хүрчээд халуун аарц чацаргана уугаад ханиагаад явж байхад дэргэдэх хүн та одоо арай ч дээ  ханиадны эм зөндөө л байна гээд гайхад сууж байдаг. Хүн өөрийн тэр хамгаалах тогтолцоог хямраахгүй байх нь эрүүл байх нэг үндэс. Гэхдээ бас анхаарах хэрэгтэй дархлаагаа хэт идэвхижүүлэх нь зарим хүнд бас өвчин болоод байдаг. Иймээс л тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Мөн эдгээрээс гадна олон тэнцвэр байна. Хүчил шүлтийн тэнцвэр, сэтгэл санааны тэнцвэр, дааврын тэнцвэр бүр наашлаад хөдөлгөөний, ажил амралтын тэнцвэр гэх мэт. Бид байгалийн тэнцвэр гэж их ярьдаг тэгвэл бид өөрсдөө ч бас тэнцвэртэй байх нь хамгийн зөв амьдрал мэт.