амьдрал үнэ цэнэтэй
Tuesday, March 31, 2020
Dashchanrav.G VS Dashnyam.E | "Unu Munkh Oron" | The Battle | The Voice ...
Dashchanrav.G VS Dashnyam.E | "Unu Munkh Oron" | The Battle | The Voice ...
Saturday, December 28, 2019
Холын бүсгүй дууны үг
Art of Zaya"Mermaid"
Хүсэн хүлээх
шаналал хайрынх уу
Хүнийх болохоор чи
холынх уу
Уулзан учрах
жаргал зуурдынх уу
Уруул минь бүлээн
ч бодлынх уу
Холын хөөрхөн
бүсгүйд
Аргагүй дурласан
минь буруу юу
Авчирч өөртөө
чадахгүй сэтгэл минь
Алдааг тэвчин
ганцаар дуулах гэж үү
Дурсан санах
шаналал хайрынх уу
Дурлал гижигдсэн
чи холынх уу
Дуулах эгшгийн
чимээ аргадлынх уу
Дотор минь бүлээн
бодлынх уу
Холын хөөрхөн
бүсгүйд
Аргагүй дурласан
минь буруу юу
Авчирч өөртөө
чадахгүй сэтгэл минь
Алдааг тэвчин
ганцаар дуулах гэж үү
Холын хөөрхөн
бүсгүйд
Аргагүй дурласан
минь буруу юу
Авчирч өөртөө
чадахгүй сэтгэл минь
Алдааг тэвчин
ганцаар дуулах гэж үү
Хажууд минь хамт
байдаг нь сүүдрийнх үү
Хайрлах ялдам
бүсгүй чи хүнийх үү
Гэнэн зүрхний
догдлол мөрөөдлийнх үү
Гэмших сэтгэлийн
аялгуу бодлынх уу
Wednesday, January 18, 2017
Өнөө үед энэ олон нийтийн сүлжээгээр мөнгө олохыг хүсэж байна уу гэсэн нийтлэл их байна. Үүний ард ихэнх нь л та бидний сайн мэдэх сүлжээ. Өөрөө элсэж орохдоо мөнгө тодорхой хэмжээгээр төлнө. Харин дараа нь тэр мөнгөө олж өсгөж олж авахын тулд доороо хүн элсүүлэх. Гэтэл та энэ өгч байгаа мөнгөө тэр сүлжээг анх зохиосон хэсэг этгээдүүдэд л өгч байгаа. Та доороо орсон хүмүүсээс тодорхой багахан хэсгийг авч байгаа. Тэгээд ер нь тэр хүмүүст нь л тэр мөнгийг аваачиж өгч байгаа. Ингэхлээр мэдээж хамгийн сүүлд орж байгаа хүмүүс хохироод үлдэнэ. Магадгүй хэдхэн төгрөг тэр хүмүүс хохирсон ч нээх гарз биш гэж бодож байна уу. Гэтэл энэ сүлжээ 1 хүний доор 2 гээд нөгөө шатрын энэтхэг үлгэр шиг тэр доор нь хичнээн хүн хохирч үлдэх үү. Үүнийг мэдсээр байж тэр хүмүүст ингэж хөрөнгө оруулах хэрэг байдаг ч юм уу. Саяхан найз маань үүнд бас орчихож ээ. Яаж байгаа юм бэ гэж ойлгуулсан ч дотроо нэгэнт орсон мөнгө өө өгсөн юм чинь одоо яахав ээ мөнгөө олж ав гэж хэлдэг ч юм уу гэж бодоод амжчихлаа. Би өнөөдөр найзынхаа мөнгийг бодоод тэр доод талын хүмүүсийг үл ойшоолоо. Гайхмаар. Өнөөдөр наад захын би ийм бодолтой байхаар л нөгөө хэсэг бүлэг хүмүүс түнтийгээд байгаа юм. Бас наад захын би л ийм бодолтой байгаа учир улс орон минь өнөөдөр ийм байдалтай байгаад ч бас л магадгүй багахан буруу байх. Гэхдээ тэр дэлхийн сүйрэлд би л ганцаараа буруутай гэдэг хүмүүс шиг биш шүү.
Манай улсын хувьд дэлхийд бусад улс орноосоо онцгойрдог нь манай соёл бас манай ард түмний эв нэгдэл, эелдэг зан, найрсаг дотно байдал, хүн чанар гэж боддог. Гэтэл иймхэн бодолтойгоор найзыгаа бодоод түүний доор элсэх магадгүй тээ хэдэн зуу ч байж болох хүмүүсийг гаргуунд гаргах нь ариун явдал уу.

Sunday, October 23, 2016
хайр? сонин бодол
хайр гэж таны бодлоор юу вэ? Харах төдий л нээх гоё гэгэлзээд өөрийн эрхгүй инээмлэх мэдрэмж. Ямар ч үед нь хажууд нь байгаад л баймаар. Энгийн бүхнийг хамтдаа хиймээр. Тас тэврээд өөрийн дотор оруулчмаар. Тэрнийгээ бодож нойроо умартах. Энэ мэдрэмжүүд хайр мөн үү? Гэтэл эдгээр нь мөнх бус биз дээ. Харин хайр мөнх байх учиртай тийм үү. Гэтэл бас хайр хөрөх. Хөрж байгаа хайр жинхэнэ хайр мөн гэж үү ? Магадгүй хайр өөрт байгаа бүхнээ хуваалцахыг хүсэх, өөрийг нь дэргэдээ байлгах гэсэн хүсэл төдийнхөн юм болов уу. Би хайрыг халамж гэж боддог. Харин халамж, хүсэл бол ямар ч хайрын илэрхийлэл мэт.
Tuesday, July 26, 2016
Амьдрал амь дээр тогтдог гэхдээ ямар амьдралаар амьдрах нь таниас шалтгаална
Амьдрал юу дээр тогтдог вэ гэсэн асуулт бидний чихэнд дасал болжээ. Ихэнх хүмүүс хайр л гэдэг зарим нэг шулуухан гарууд бас мөнгө ч гэдэг. Гэхдээ яг хариу нь "амь" юм шиг. Амьдралд амь байж байж л тогтоно. Энэ амьд амьдралаа та хэрхэн өөртөө хүлээн авна, авч явахаас жинхэнэ амьдрал болох эсэх нь хамаарна. Би саяхан нэг эмэгтэй амьд явмааргүй байна гэхийг нь сонслоо. Би шууд л Юу гэмээр байсан ч сэтгэлийг нь өргөх үг олдохгүй чимээгүй л өнгөрлөө. Түүний хэлснээр өвдөхгүй газар байхгүй гэнэ ээ бас хийж чадах юм ч байхгүй гэрийхэндээ үр хүүхдүүддээ ус л болохоос тус болохгүй юм гэх юм. Би энэ тухай жаахан бодсоны эцэст зүгээр л ядаж Та гэрийнхээ юу хаана байгааг сайн мэддэг шүү дэ та байхгүй бол яаж тэр болгоныг олох билээ гэдэг л байж дээ. Сүүлийн үед анагаах ухаанд идэвхтэй амьдрал гэж их ярих болсон. Тэр идэвхитэй амьдрал нь аль болох өдөр тутмын үйл ажиллагаагаа өөрөө бусдын тусламжгүй хийж чаддаг байх явдал. Хүн бусдаас тусламж авах буюу бидний хэлж заншсанаар хүний гарт орсон үедээ их сэтгэлээр унадаг. Гэвч хүн та энэ хорвоод бас нэгэн түүхийг бичэлцэж яваа нэгэн. Сэтгэл санаа сайхан өөдрөг байх нь гадаад орчнооос багахан шалтгаалах ч та л сэтгэлээ удирдана. Тийм ээ минийхээр хүн сэтгэлээ удирдаж чадна тийм амархан биш ч та чадна. Зовогч байж л зовлон байна гэдэг үгийг санах хэрэгтэй. Бидний амьдрал бүгд дор бүрнээ бас нэгэн диваажин. Бас дашрамд хэлэхэд хөлгийн жолоогүй сэтгэл гэдэг бол түрхэн зуурынх бид тархины хөгжил өндөртэй организм байна даа зарим айхтар хүмүүс нь ургал бус мэдрэлийн тогтолцоогоо хүртэл удирдаад бодисын солилцоо, биеийн темпаратурыг хүртэл хянадаг болоод байгаа сурагтай шүү. Тэгвэл сэтгэлээ хянах нь бас бидэнд буй чадвар. Үүнийг уншаад сэтгэл гэдэг угаасаа хүнд өгөгдсөн хянах боломжгүй гайхамшиг гэж бодсон бол таны ч зөв. Зүгээр л хэрхэн сэтгэл гутралаас болон бусад стрессээс ангид байх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй.
Thursday, June 9, 2016
Like-ний гуйлгачид гэж үү
Таны нүүрномонд элдэв янзын лайк дараад өгөөрэй, дэмжээд өгөөрэй гэсэн захиа ирж байна уу?Мэдээж тийм байх. Та тэднээс залхаж байна уу? Танихгүй хүнээс HI гэсэн зурвас ирэхэд та лайк дарж чадахгүй ээ гэж хариу бичиж сууна уу?
Харин би ийм зурвас илгээсэн хүн бүрт л тэр лайк-г нь харамладаггүй. Тэд ихэнх нь л за даа бүгд л ямар нэгэн тэмцээн уралдаанд орж ялахын тулд л таниас лайк гуйж байгаа биз. Ямарваа юманд хичээл зүтгэл гаргаж байж л амжилтанд хүрдэг нь бас нэгэн бичигдээгүй хууль биз дээ. Тэр хүнд тань руу тэгж багахан ч гэсэн ялахын тулд зүтгэл гаргаж байгааг нь та үнэлэхгүй гэж үү. Нээрээ л хэдхэн секунд л орно шүү дээ. Бие биедээ элгэмсэг хандаж энэ хорвоог зөөллөж аль болох сайхан руу тэмүүлье.

Thursday, June 2, 2016
Аз жаргалыг мэдэрдэг үеүүд
1.Хөдөө гадаа яваад олигтой унтах газаргүй байж байгаад гэртээ ирээд өөрийнхөө орон дээр хэвтэх
2.Нойргүй явж явж хөнжилдөө шургах
3.Хүйтэнд даараад дулаан хөнжилд орж халуун юм уух
4. Хүндхэн шалгалтуудаа даваад амралт эхлэх
5.Орой ядарч ирэхэд хоолны үнэр чамайг угтах үед
6.Стресстэй бухимдсан үед хүүхэд тань тогтож ядан алхсаар инээмсэглэн тань дээр ирэх
7.Төрсөн өдрөө мартсан байх үед хайртай хүмүүс тань танийг баярлуулах
8.Хайртай хүмүүс тань унтаж байхад хөнжилд нь ороод тэврэх, тэврүүлэх
9.Санаанд ороогүй байхад гөлөг бэлэглэх
10.Тань шиг болмоор байна гэдэг үгийг сонсох
11.Их хүнд өвчнөөс салах
12. Амь аврагдах
13..... Та цааш нь үргэлжлүүлээрэй
Бид чинь ийм л юмнаас аз жаргалыг мэдэрдэг хувьтай хүмүүс шүү дээ

Subscribe to:
Posts (Atom)