Wednesday, January 18, 2017

Өнөө үед энэ олон нийтийн сүлжээгээр мөнгө олохыг хүсэж байна уу гэсэн нийтлэл их байна. Үүний ард ихэнх нь л та бидний сайн мэдэх сүлжээ. Өөрөө элсэж орохдоо мөнгө тодорхой хэмжээгээр төлнө. Харин дараа нь тэр мөнгөө олж өсгөж олж авахын тулд доороо хүн элсүүлэх.  Гэтэл та энэ өгч байгаа мөнгөө тэр сүлжээг анх зохиосон хэсэг этгээдүүдэд л өгч байгаа. Та доороо орсон хүмүүсээс тодорхой багахан хэсгийг авч байгаа. Тэгээд ер нь тэр хүмүүст нь л тэр мөнгийг аваачиж өгч байгаа. Ингэхлээр мэдээж хамгийн сүүлд орж байгаа хүмүүс хохироод үлдэнэ. Магадгүй хэдхэн төгрөг тэр хүмүүс хохирсон ч нээх гарз биш гэж бодож байна уу. Гэтэл энэ сүлжээ 1 хүний доор 2 гээд нөгөө шатрын энэтхэг үлгэр шиг тэр доор нь хичнээн хүн хохирч үлдэх үү. Үүнийг мэдсээр байж тэр хүмүүст ингэж хөрөнгө оруулах хэрэг байдаг ч юм уу.  Саяхан найз маань үүнд бас орчихож ээ. Яаж байгаа юм бэ гэж ойлгуулсан ч дотроо нэгэнт орсон мөнгө өө өгсөн юм чинь одоо яахав ээ мөнгөө олж ав гэж хэлдэг ч юм уу гэж бодоод амжчихлаа. Би өнөөдөр найзынхаа мөнгийг бодоод тэр доод талын хүмүүсийг үл ойшоолоо. Гайхмаар. Өнөөдөр наад захын би ийм бодолтой байхаар л нөгөө хэсэг бүлэг хүмүүс түнтийгээд байгаа юм. Бас наад захын би л ийм бодолтой байгаа учир улс орон минь өнөөдөр ийм байдалтай байгаад ч бас л магадгүй багахан буруу байх. Гэхдээ тэр дэлхийн сүйрэлд би л ганцаараа буруутай гэдэг хүмүүс шиг биш шүү.
Манай улсын хувьд дэлхийд бусад улс орноосоо онцгойрдог нь манай соёл бас манай ард түмний эв нэгдэл, эелдэг зан, найрсаг дотно байдал, хүн чанар гэж боддог. Гэтэл иймхэн бодолтойгоор найзыгаа бодоод түүний доор элсэх магадгүй тээ хэдэн зуу ч байж болох хүмүүсийг гаргуунд гаргах нь ариун явдал уу.

No comments:

Post a Comment