Хүсэн хүлээх
шаналал хайрынх уу
Хүнийх болохоор чи
холынх уу
Уулзан учрах
жаргал зуурдынх уу
Уруул минь бүлээн
ч бодлынх уу
Холын хөөрхөн
бүсгүйд
Аргагүй дурласан
минь буруу юу
Авчирч өөртөө
чадахгүй сэтгэл минь
Алдааг тэвчин
ганцаар дуулах гэж үү
Дурсан санах
шаналал хайрынх уу
Дурлал гижигдсэн
чи холынх уу
Дуулах эгшгийн
чимээ аргадлынх уу
Дотор минь бүлээн
бодлынх уу
Холын хөөрхөн
бүсгүйд
Аргагүй дурласан
минь буруу юу
Авчирч өөртөө
чадахгүй сэтгэл минь
Алдааг тэвчин
ганцаар дуулах гэж үү
Холын хөөрхөн
бүсгүйд
Аргагүй дурласан
минь буруу юу
Авчирч өөртөө
чадахгүй сэтгэл минь
Алдааг тэвчин
ганцаар дуулах гэж үү
Хажууд минь хамт
байдаг нь сүүдрийнх үү
Хайрлах ялдам
бүсгүй чи хүнийх үү
Гэнэн зүрхний
догдлол мөрөөдлийнх үү
Гэмших сэтгэлийн
аялгуу бодлынх уу